Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Б.Баярсайхан нарыг ажлаас нь чөлөөллөө


Засгийн газрын 2019 оны сүүлийн хурал өчигдөр болж, зарим төрийн албан тушаалтнуудыг чөлөөлжээ. 

Тодруулбал,  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон Хил хамгаалах ерөнхий газрын дарга, генерал Ц.Сэргэлэн нарыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаа эрхмүүд ирэх сонгуульд нэр дэвшин өрсөлдөх магадлалтай гэсэн таамаглал мөн явж байгаа юм. 

Улмаар БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр бэлтгэлээ хийж эхэлсэн гэдгийг ч зарим улс төрийн хүрээнийнхэн хэлж байна. 

У.МАНДАХ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.