Коронавирусний халдварын улмаас 25 хүн нас барлаа


Коронавирусний халдварын улмаас 25 хүн нас барлаа

 

БЭЭЖИН. /Xinhua/. 
Хятадад "2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний тохиолдлын тоо пүрэв гарагийн оройны байдлаар 830 хүрч, мужийн түвшний 29 бүс нутагт бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд баасан гарагийн өглөө мэдээлжээ.
 
Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдэгдэлд дурдсанаар, мужийн түвшний 20 бүс нутагт нийт 1072 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
 
 
Мөн уушгины хатгалгааны улмаас нас барсан хүний тоо 25 хүрснээс 24 нь төв нутгийн Хубэй мужид, 1 нь хойд нутгийн Хэбэй мужид бүртгэгдсэн байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.