Нисэх онгоц бүтээсэн цагаасаа эхлэн хүн төрөлхтөн шувуу шиг хурдан, хөнгөн, уян хатан нисдэг биет зохион бүтээх мөрөөдөлтэй болсон юм. Энэ мөрөөдөлд хүрэхэд ойрхон болсныг өчигдөр АНУ-ын Стэнфордын их сургуулийн судлаачид зарлажээ. Тэд тагтааны далавчны бүтэц, ажиллагааг судалсны үндсэн дээр 40 ширхэг өд бүхий “PigeonBot” радио удирдлагатай дроныг зохион бүтээсэн байна.
“Нисэх онгоц зохион бүтээгчид, материалын инженерүүд одоо шувууных шиг далавчтай нисдэг биет бүтээх талаар бодож эхлэх хэрэгтэй боллоо” гэж Стэнфордын механик инженерийн профессор Дэвид Лентинк мэдэгджээ.
Түүний удирдсан төслийн тайлан өчигдөр “Science and Science Robotics” сэтгүүлд нийтлэгдсэн юм. Үлэг гүрвэлээс эхлээд дэлхий дээр амьдарч байгаа дөрвөн хөлт амьтан бүр таван хуруутай байдаг.
Тэдгээр нь хувьслын явцад гар, сарвуу, туурай, далавч болж хувирчээ. Өнөөдрийн шувуудад гурван хуруу далавчинд нь үлдсэн байдаг гэнэ. Стэнфордын судлаачид эдгээр үлдсэн хуруунууд нь нисэхэд ямар үүрэгтэй оролцдогийг нарийвчлан судалсны үр дүнд шувуу шиг нисдэг дрон бүтээсэн юм байна.
Р.Түвшин
Сэтгэгдэл