Ж.Амарсанаагийн поп төлөвлөгөө


Саяхан В, С вирүсийн шинжилгээ хийж байсан 28 лабораториудаас 15 лаборатори чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон. Үүний нэгдүгээрт Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн Хаппи веритас лаборатори бичигдсэн байв. Ийнхүү олон нийтийн бухимдлыг төрүүлж, шинжилгээний буруу хариу гаргаж байсан асуудалд холбогдоод буй Ж.Амарсанаа доктор Ухань руу сайн дурын эмчээр явахаар болсон тухайгаа өөрийн фэйсбүүктээ бичсэн байна.
Түүний хувьд  1996 онд Оточ Манрамба дээд сургууль, 1998 2000 онд Токиогийн их сургуулийн Дотрын тэнхимд судлаач, 2002 онд Токиогийн их сургуулийн магистр, 2002 2006 онд Токиогийн Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дотрын тэнхимд Анагаах ухааны доктор, 2006 2008 онд АНУ ын Харвардын Их сургуулийн Анагаахын сургуулийн докторын программд ажиллаж, багшилсан.
2008 оны тавдугаар сард Монгол эх орондоо ирж Хаппи Веритас элэгний төв лабораторийн Ерөнхий захирал, Интерферон Альфа эмнэлгийн Ерөнхий захирал, Монголын Анагаах Ухааны хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, Оточ Манрамба дээд сургуулийн лектор, Монголын Элэгний эмгэг судлалын холбооны ерөнхийлөгч, “Гарваа” сангийн Ерөнхийлөгч, Ази номхон далайн Элэгний эмгэг судлалын холбооны зөвлөх хийсэн намтартай. 
Нэг үгээр эрүүл мэндийн салбарт ажилласан гэхээсээ илүү судалгаа, шинжилгээ, дарга захирал хийсэн намтар нь арвин. Харин Ухань хотод бол маш өндөр зохион байгуулалттай мэргэжлийн баг ажиллаж буй. Иймээс Ж.Амарсанаа докторын хувьд тэр шалгуурт нийцэх эсэх нь эргэлзээтэй. В, С вирүсийн шинжилгээгээ ч мэргэжлийн түвшинд хийж чадаагүй Ж.Амарсанаа доктор урд хөршийн эмнэлгийн байгууллагын шалгуурт тэнцэх үү. 
О.Онон

Эх сурвалж: Olloo.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.