Удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээд гэртээ мансууруулах төрлийн бодис хадгалж байжээ


Эрүүгийн Цагдаагийн Албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өнгөрсөн шөнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан Б-гийн гэрт гэнэтийн үзлэг, шалгалт хийх явцад түүний гэрээс 0.3 гр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хадгалж байсныг олж илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. 

Шалгалтын явцад Б нь О, Т нараас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан авсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд О, Т нарын гэрт явуулсан нэгжлэгийн үед 21 гр орчим цагаан өнгийн нунтаг бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхэд ашигладаг тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгслүүдийг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч Хар тамхитай тэмцэх газартай хамтран холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна. Тодруулбал, Эрүүгийн олон төрлийн гэмт хэрэг үйлдэж, удаа дараа ял шийтгэл эдэлж байсан Ландага  хочит Батсайхан  гэдгийг эх сурвалж хэллээ. 

Эх сурвалж: urug.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.