Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувийн асуудалтай холбогдуулан шалгаж буй. Тэрбээр шалгагдаж байх үедээ гадаад руу эмчилгээгээр явна гээд амалсан хугацаандаа ирэлгүй оргон зайлсан гэж цагдаагийн байгууллага мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх мэдэгдэл хийх үеэрээ "Ч.Сайханбилэг иргэншил хүссэн байна билээ. Тэр хүн гадаад оронд зугтаж байхаар ирж гэм буруутай эсэхээ шалгуулж, нэрээ цэвэрлэх хэрэгтэй" гэлээ.
О.ОНОН
Olloo.mn
Сэтгэгдэл