Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжөөр Монгол Улсад хөл хорио тогтоогоод байгаа билээ. Энэ цар тахал хэзээ хумигдах, хорио цээр тавигдах эсэх нь таамаг төдий байна. Тийм учраас япончууд сумогоо, америкчууд сагсан бөмбөгөө, англичууд хөлбөмбөгөө хүртэл үзэгчгүй хийж байна.
Бүр Токиогийн олимп болох эсэх нь эргэлзээтэй болсон байх юм. Монгол Улсын хувьд иргэд хорио цээрийн дэглэмийг ягштал биелүүлж байгаа билээ. Харин улс төрийн намууд сонгуульдаа бэлдэн уулзалт зохион байгуулах, аялал зугаалга хийсээр байх юм. Дүүрэг бүрт хэдэн арваараа АН, МАН сонгуулийн штабаа байгуулан хүн хараар тасрахаа байжээ. Хамгийн сүүлд л гэхэд СХД-ийн АН-ын горилогчид ахмадуудын аялал зугаалга хийжээ. Ингэж болох уу, хорио цээрийн дэглэм үйлчлэхгүй юу.
Хууль зөрчин аялал зугаалгаас үүдээд нэг хүн амь насаа алдаад байна.
Хорио цээр, зовлон зүдгүүрээс илүү сонгуулиа бодох СХД-ийн АН-ын хэсэг бүлэг этгээдэд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Энэ талаар мэдээлнэ үү.
БНН-ын гишүүн Б.ЗОРИГОО.
Сэтгэгдэл