ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ын захирал "Д.Нямхүү: Ойрын хавьтлын иргэдээс шинжилгээ авч байгаа. Өнөөдөр 11:00 цагаас өмнө нь гадаадаас ирсэн дахин нэг монгол иргэний шинжилгээний хариу коронавирусийн халдвартай гарлаа. Уг иргэн нь Берлин-Москва-Улаанбаатар хотоос ирсэн. Иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан. Дахин лабораторийн шинжилгээ авч баталгаажуулна. Үдээс хойш батлагдсан хариу гарна. " гэлээ.
Одоогийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 6 халдвар бүртгэгдэж байна.
У.Мандах
Fact.mn
Сэтгэгдэл