Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаа хэрхэн баяжсан бэ?


Төрийн ордонд дахиад хүн амины хэрэг гарахад ойрхон байна
АТГ сар хүрэхгүй хугацааны дараа албан тушаалтнуудын ХОМ-ийг нийтэд ил зарлана. Өмнөх жилүүдийг бодвол АТГ-ын ХОМ-ын бүртгэл цахимд илүү ойлгомжтойгоор байршсан байгаа ч тус газар албан тушаалтнуудын нуусан хөрөнгийг бүгдийг нь ил гаргаж, нийтэд зарлах тал дээр “чадвар дутуу” нь хэмээн дүгнэж болно.
Манай Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаа нь 2008 онд “Экологи бьюлдинг констракшн” компанийг өөрөө байгуулсан бөгөөд Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэлийн хамт 2007 оны 8 дугаар сард байгуулж байжээ. Мөн тэрээр 2014 онд бизнесийн орлогоор “Ворлд петролиум” компаниас 166 мянган ширхэг хувьцаа худалдаж авч байжээ. Төрийн алба тэр тусмаа Төрийн тусгай хамгаалалтад ажилладаг П.Батаа зав чөлөөндөө бизнес хийдэг бололтой юм.
Албан тушаалтны хөрөнгө орлоготой танилцаж, тулгаж, бүртгэн дутууг нь эрж хайж, нуусныг илрүүлэх үүрэгтэй АТГ-ынханд дуулгах шинэ мэдээ байна. П.Батаад 2005 онд байгуулсан “Неосанрайз”, 2011 онд байгуулсан “Севенпийк ойл”, 2012 онд байгуулсан “Севен пийк таувер” компаниуд бүртгэлтэй байдаг ч Төрийн тусгай хамгаалалтын дарга эдгээр 3 аж ахуйн нэгжээ хөрөнгө орлогодоо мэдүүлэхээ ор тас “мартаж” орхисон байна шүү.
Их хэмжээний мөнгө зарж худалдан авсан байхыг бодоход ашигтай үйл ажиллагаа явуулдаг гэж бодож болох ч П.Батаагийн 10 мянган ам.доллар, 27 сая төгрөгөөр хувьцааг нь худалдан авсан “Ворлд петролиум” компанийн мэдээлэл монгол хэлний хайлтын санд багтаагүй.
Газрын тухайд П.Батаагийн нэр дээр СХД-ийн 25 хороо болон БЗД-ийн 11 хороонд 140 сая төгрөгийн үнэтэй хоёр газар байдаг аж. Мөн түүний нэр дээр Баянзүрх, Сүхбаатар дүүргийн утаг дэвсгэрт байрлалтай 1 тэрбум 950 сая төгрөгийн өртөгтэй 3 орон сууж байдаг юм байна. Бараг 2 тэрбумын үнэтэй орон сууцуудаа тэр ХОМ-дээ “Экологи Бьюлдинг констракшн” компанийн захирал байхдаа худалдаж авсан хэмээн тайлбарлажээ. Харин П.БатааТөрийн тусгай албанд өөрийн төрсөн дүү Пүрэвжавын Одонтуяагаа ажилд авч байсан юм байна.
Түүнд 80 сая төгрөгийн үнэтэй 20 ширхэг уран зураг бий гэдэг. Түүнийгээ 2008-2012 онд бизнесийн орлогоор авсан гэж тайлбарлажээ. Уран зургийн энэ сонирхол нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбогдох шалтгаан болж өгдөг бололтой. П.Батааг өдгөө Төрийн тусгай албыг хариуцаад явах ёс зүйн чадамжгүй, хөрөнгө орлогоо хумсаа нуусан муур шиг нууж чаддаг, хувийн сонирхол өндөртэй гэсэн тодорхойлолт дагалдаж магадгүй болжээ.
Түүнийг Монгол төрийн хариуцлагатай албаны даргаар ажиллаж байх хооронд Төрийн ордонд ноцтой хэрэг гарсны нэг нь УИХ-ын гишүүн Г.Батхүү харамсалтайгаар амь насаа алдсан. Нөгөө нь М.Энхболдыг УИХ-ын дарга байхад жагсагчид өрөөнд нь орж, хутга шөвөгтэй халдах гэсэн оролдлого. Хувийн баяжих хөлжих сонирхлыг орхиод өөр өнцгөөс харвал Төрийн онцгой хамгаалалтад байдаг гуравхан хүний нэг рүү гудамжны жагсагчид мэстэй орж байгааг илрүүлж чадаагүй энэ хүн Монголын Төрийн гурван өндөрлөгийг амь насаа өрсөн хамгаалж чадна гэж үү.

Эх сурвалж: Фэйсбүүк, Ноцтой факт баримт

https://www.facebook.com/mongoliapolitics/photos/a.118476496438822/119451376341334/?type=3&theater


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.