Судалт тахь, илжиг хоёрын дундаас "zonkey" төржээ


Кени улсын "Chyulu Hills" амьтны хүрээлэнгийн судалт тахь /эрээн тахь/ нэгэн хачирхалтай унага төрүүлсэн нь биеийнхээ зарим хэсгээр толбогүй байжээ. Иймээс "Sheldrick Wildlife Trust" мал амьтныг аварч, асран хамгаалах байгууллагын ажилчид унагыг шалгаж үзээд судалт тахь, илжиг хоёрын эрлийз буюу "zonkey" болохыг нь тогтоосон байна. Эх судалт тахь нь өнчин бөгөөд орон нутгийн үхэр сүрэг дунд амьдарч байхад нь амьтан асран хамгаалах байгууллагын ажилчид олсон байна. "Chyulu Hills" амьтны хүрээлэн нь ихэвчлэн өнчин заан, хирс зэрэг амьтдыг асран хамгаалдаг аж. Судалт тахийг 12 сартай хээлтэй байхад нь хүрээлэнгийн ажилчид хэрхэн хээлтсэнийг нь мэдэхээр судалж эхэлсэн ба хүрээлэнд ирэхээс өмнө байсан түүний үхэр сүрэгт илжиг байсан талаар олж мэджээ. Хүрээлэнгийн ажилчдын хэлснээр энэ нь маш ховор тохиолдол бөгөөд судалт хөлтэй илжгэн биетэй байгаа нь хэвийн амьдрахад нь төдийлөн нөлөөлөхгүй аж.

А.Эрхэмбаяр

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.