Өмнөд Солонгосын “супер халдвар тараагч” эмнэлгээс гарлаа


Өмнөд Солонгосын “супер халдвар тараагч” эмнэлгээс гарлаа

 

БНСУ-ын Тэгү хотын коронавирусийн анхны тохиолдлоор бүртгэгдэж байсан Шинчёнжи сүмийн гишүүн, 61 настай эмэгтэй хэвтсэнээсээ хойш 67 хоногийн дараа эдгэрэн, эмнэлгээс гарлаа

. Өмнөд Солонгосын коронавирусийн 31 дэх өвчтөн тэрээр удаа дараа шинжилгээ өгөхөөс татгалзан, сүмийн үйл ажиллагааны талаар бүрэн бус мэдээлэл өгсөн нь тус улсад халдварын огцом дэгдэлт үүсэхэд хүргэсэн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа билээ.

Анх хоёрдугаар сарын 17-нд эмнэлэгт хэвтсэн уг эмэгтэйн биеийн байдал сайжирч, өвчний шинж тэмдгүүд арилснаар энэ сарын 22-нд шинжилгээ хийхэд хариу нь "сөрөг” гарсан байна. Давтан шинжилгээгээр мөн "сөрөг” хариутай гарсан учир түүнийг 24-ний өдөр эмнэлгээс гаргажээ.

Тэгү хотоос саяхан хийсэн судалгааны үеэр уг эмэгтэйн худал мэдүүлгүүд илэрсэн байна. Тэрээр хоёрдугаар сарын 9,16-ны өдрүүдэд Шинчёнжи сүмийн цуглаанд очсон гэж мэдүүлсэн хэдий ч хяналтын камерын бичлэгээр хоёрдугаар сарын 5-ны өдөр ч мөн очсон болох нь тогтоогджээ. Мөн 16-ны өдөр сүмд байхдаа зөвхөн таван давхарт байсан гэдэг нь худлаа байсан ба тэрээр 7 давхарт ч мөн гарсан байжээ.

Тус хотын Халдварт өвчин менежментийн хэлтсийн дарга Ким Шин Ү "31 дэх өвчтөн бол Тэгү хотын хамгийн удаан хэвтэн эмчлүүлсэн өвчтөн. Коронавирусээр өвчилсөн иргэд ихэвчлэн 3-4 долоо хоног эмнэлэгт хэвтдэг ба үүн лүгээ адил хоёр сараас дээш хугацаагаар эмнэлэгт хэвтэх нь ховор байдаг” гэжээ. Тэгү хотын захиргаа уг эмэгтэйн эмнэлгийн зардал 30 сая вон давсан гэж үзээд хохирлын нөхөн төлбөр авахаар шийдсэн байна

.

Эх сурвалж: The Korea Times



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.