Монгол Улсад өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны өдөр коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, нутаг буцаад ирсэн Франц улсын иргэнээс коронавирусний халдвар илэрсэн байдаг.
Тэрбээр ХӨСҮТ-д сар гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэж, коронавирусний халдвар нь эдгэсэн. Түүнийг ХӨСҮТ-өөс гаргаж, тусгаарлалтын байранд эмчийн хяналтад байлгаж байсан юм.
Тэгвэл Франц улсын иргэн өнөөдөр /2020.05.02/ нутаг буцаж байна. Тэрбээр Улаанбаатар - Франкфуртийн тусгай үүргийн онгоцоор нутаг буцахаар болсон юм.
Сэтгэгдэл