Залуучуудын Холбоогоо Аваръя!!!


Монголын залуучуудын дуу хоолой болж, тэдний эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой байгууллага бол Монголын Залуучуудын холбоо. Энэ байгууллага ямар нэгэн нам, улс төрийн хүчин, шашин зэргээс хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд удирдлагууд нь залуусыг улс төржүүлж, нам, улс төрийн хүчнээр талцуулах, шашин шүтлэгтэй холбоотой сургалт судалгаануудад залуучуудыг олноор татан оролцуулах зэрэг хууль бус үйлдлүүд явуулж байна гэх мэдээллүүд цацагдах болсон.

Өдгөө залуучууд МЗХ-г залуусын төлөөх байгууллага уу, ШАШИН-ны байгууллага уу гэдгийг ялгахаа больжээ.  Тэрбээр МЗХ-нд Тэргүүнээс нь эхлээд бөөгийн онгод, шүтээнээ авсан хэд хэдэн удирдлагууд байдаг аж.

11418

"Монголын залуучуудын холбоо” хэмээх энэ байгууллага залуучуудын төлөө юу ч хийдэггүйгээр барахгүй удирдлагууд нь тус байгуулгагыг өөрийн хувийн компани шигээ ашигласаар ирсэн гэдгийг  залуус хэлсээр ирсэн. Энэ нь ч үнэний ортой аж. Улмаар Монголын Залуучуудын холбооны төв байрыг шашны ёсоор тохижуулан бөө мөргөлийн зан үйлдээ ашиглаж, ихэнх өрөөгөө түрээслэсэн гэдэг.  Түүнчлэн МЗХ-ны Тэргүүн  "Алтан дээд үнэний аялгуу”, "Алтан дээд гэрэгэ” зэрэг үндэс угсаа шашин шүтлэгтэй холбоотой сургалт судалгаануудад залуучуудыг олноор татан оролцуулж,  "үндэс угсаагаа тодорхойл тэгэхгүй бол хамтран ажиллах боломжгүй”  хэмээн дарамтлан хууль бус  тушаал шийдвэр гарган халж солих явдал хэрээс хэтэрчээ. Мөн залуучуудын эрх ашгийг ноцтой зөрчиж, салбар зөвлөлийн дарга нарыг үндсэн дүрмээс өөр бусад зүйл заалтуудаар шалтаглан халж сольдог гэх. Хэдэн жилийн өмнөөс л залуус ажлаа хийж чаддаггүй удирдлагуудаа огцруулахаар хэвлэлийн хурал хийж, хэдэнтээ дуу хоолойгоо хүргэж байсан ч  суудлаас нь буулгаж дийлэлгүй өнөөдрийг хүрсэн.

Уг нь МЗХ-ны үндсэн дүрмээр ерөнхийлөгч болон бүтцийн бүх шатны удирдлагууд дөрвөн жилийн хугацаатайгаар үүрэг гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Гэтэл ховхордоггүй ерөнхийлөгчтэй явсаар хувийн байгууллага шиг болсныг олон залуусын төлөөлөл хэлж байгаа юм. Шуудхан хэлэхэд залуучуудын шаардлага, санал хүсэлтийг хүлээн авдаггүй улс төржсөн, албан тушаал наймаалцсан үндсэн дүрмээс хазайсан  үйлдлүүд нь хэдийнээ залуучуудын итгэлийг хөсөрдүүлэхэд хүргэжээ.

Өнөөдөр хийж бүтээх гэсэн сэтгэл зүтгэлтэй залуус нийгэмд олон бий. Тэднийг дэмжсэн бодит дэмжлэг, туслалцаа юу юунаас чухал. Монголын Залуучуудын  Холбоо хэмээх дөрвөн давхар барилга залуучуудад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл гарын таван хуруунд багтах хэдхэн хүмүүс өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглаж байгаа нь дэндүү хууль бус.

Хөгжлийн түүчээ болж явах учиртай залуусын эв нэгдэл, сэтгэл зүтгэлийг зангиддаг Монголын залуучуудын холбоог нэр цэвэр, үйлс арвин зөв хүнээр удирдуулах ёстой. Хэт туйлширсан үзэл, шашинжсан байдал, ёс бус увайгүй үйлдлүүдээс ангижруулж, удирдлагуудыг нь шинчлэх цаг нь болжээ. Залуус нэгдэж Монголын Залуучуудын Холбоогоо авръя!!!.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.