Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ. Сүүлийн 24 цагийн байдлаар Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Нийт батлагдсан тохиолдол 42 бөгөөд үүнээс 14 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, 28 хүн эмчилгээнд хамрагдаж буй юм. ХӨСҮТ-д эмчлүүлж өвтчөнүүдээс хоёр хүний биеийн байдал хүнд байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, хэллээ.
Тэрээр 2020.05.10-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 107 шинжилгээ (PCR) хийжээ. Үүнд:
- ХӨСҮТ болон нийслэлийн ажиглах байрууд, мөн Дорноговь, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 82 хүний давтан шинжилгээ,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 25 жолоочид хийсэн шинжилгээнд халдвар илрээгүй байна.
- 2020.04.30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүст 2-3 удаагийн давтан шинжилгээ хийжээ.
ХӨСҮТ-д нийт 107 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байгаа бол улсын хэмжээнд ажиглалтын байруудад нийт 986 хүн тусгаарлагдаж байгаа юм.
Сэтгэгдэл