Баянзүрхэд ирсэн “гэнэтийн бэлэг”


Ардчилсан намаас Баянзүрхэд нэр дэв­шихээр сонгогдсон гишүүдээс цоо шинэ нэгэн кандитат орж ирсэн нь З.Энхболд байв. Баянгол уу, Эрдэнэт үү... тэнд л нэр дэвших байх хэмээн таамаг байсан түү­нийг "судалгаа өндөр” гэдгээр Баянзүрхийг сонгоход баярласан гэхээсээ бухимдсан хүмүүс олон байв. Тэдний нэг нь Баянзүрх дүүргийн I хорооноос нийслэлд төлөөлөгчөөр сонгогдсон М.Тулгат.

Тэрээр бухимдан бачуурахдаа, нулимс цийлэгнүүлж ирээд л хоёронтоо гомдоллож амжсан. Өмнө ч З.Энхболдын энэ удаагийн сонголт олон хүнийг цочроосон шигээ бас ч гэж цөөнгүй хүнийг гайхшруулсан. Учир нь 2016 оны сонгуулиар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "судалгаа өндөр, баталгаа” гэсэн үгэнд итгэж Баян­зүрхэд нэр дэвшээд МАН-аас нэр дэв­шигч Б.Батзоригт нам тавиулсан гашуун туршлага мартагдаагүй байлтай. 

Эх сурвалж: mminfo.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.