Ц.Сандуй 2016 оны УИХ-ын сонгуулиар 60 тэрбумын схемийг зохион төрийн эрхийг хууль бусаар авахаар завдсан хэмээн 4 жилийн хорих ял авсан. Тэрээр эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэсэн яллах дүгнэлт үйлдсэн хэргээр ял авч байсан билээ.
Хоригдож байгаад хэрэг прокурорт буцсанаар гарч ирсэн Ц.Сандуй намаа солин Ногоон намаас энэ удаад УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшихээр тохироод байгаа юм байна. Энэ удаагийн сонгуулиар гэм буруутай гэгдэн хэрэг нь шүүх, хяналтын газруудаар явж байгаа олон хүмүүс нэр дэвшихээр намуудаас квотоо аваад байгаа энэ үед хорих ял авсан Ц.Сандуй хүртэл ийнхүү УИХ-ын гишүүн болон төрийн хамгаалалтад орохоор улайрч эхэлжээ.
Эх сурвалж: shuurhai.mn
Сэтгэгдэл