Баянгол дүүргийн ЭМТ-өөс 30 хүн халагдсан уу?


Баянгол дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн удирдлага солигдсоноос 30 хүн ажлаас халагдсан гэх мэдээлэл нэр бүхий хэвлэл мэдээллээр удаа дараа гарсан. Тэгвэл эл асуудлын цаана тус ЭМТ-ийн удирдлагыг “ХАРЛУУЛАХ” зохион байгуулалттай гүтгэлэг, цаашлаад намын харьяалал, улс төржилт явагдаж байгаа тухай мэдээлэл байна.

Баянгол дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн дарга З.Балдандугар 2019 оны 7 сард ажилд томилогдон иржээ. З.Балдандугар нь ЭМЯ-ны Эмнэлгийн Тусламжийн Газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан аж.

Түүнийг ажлаа авмагц байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд тодорхой нэр бүхий албан тушаалтанууд зөв бус, хувийн ашиг сонирхолд хэт хөтлөгдсөн, хэрээс хэт хэтэрсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээг тасалдуулахад хүргэсэн үйл ажиллагаа явуулж байсанд ажлын хариуцлага, сахилга бат сайжруулах шаардлага, үүрэг даалгавар өгч ажилласан байна. Үүний хариуд улс төрийн намчирхал үүсч, үүрэг даалгаварын биелэлт сарниж цаашлаад  хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцөөр З. Балдандугар даргын нэр хүндэд халдах ажлыг удаа дараа зохион байгуулж эхэлжээ.

Улмаар З.Балдандугар даргыг 30 гаруй эмч, ажиллагсдаа үндэслэлгүй ажлаас халсан мэтээр сошиол орчин, хэвлэл мэдээллээр гарсан байдаг. Бодит байдал дээр байгууллагын дотоод дүрэм, хөдөлмөрийн гэрээний дагуу хуулийн хүрээнд тодорхой зөрчил гаргасан ажилтанд хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан гэдэг. Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар нь харъяа байгууллагын удирдлагыг солих, өөрчлөх эрхийн хүрээндээ ажлын хариуцлага алдсан, эмнэлгийн тусламж үйлчилгээний алдаа гаргасан удирдах ажилтанг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эрх бүхий дээд удирдах байгууллага. Тус ЭМТ-ийн даргаар ажиллаж байсан Ө.Батжаргалын ажлын үзүүлэлтээс дурьдахад 2019 оныг Нийслэл ”ЭХ ХҮҮХДИЙН ЖИЛ” болгон зарлаж, эхийн эндэгдэл гаргахгүй ажиллах, үүрэгт ажлын хүрээнд Баянгол дүүрэгт эхийн эндэгдэл 3 гарсан зэрэг нь түүний ажлын хариуцлага, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзжээ.

11689

Ө.Батжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн өдрөөс эхлэн санаатай өдөөн хатгалт, турхиралт хэлбэрээр эмч ажиллагсдын дунд ойлгомжгүй, эмх замбараагүй байдал өдөөж, ЭМТ-ийн тусламж үйлчилгээг санаатай тасалдуулах, ажилчдын сэтгэл зүйг өөрчлөх, ятгах, увайгүй үйлдэл хийсээр ирсэн гэдгийг хэлж байгаа юм. Энэ нь одоогийн дарга З.Балдандугарын нэр хүндийг харлуулах, нийгэмд сөрөг ойлголт төрүүлэхэд хүргэжээ. Харин З.Балдандугарын тухайд байгууллагын дотоод журмыг ягштал мөрдөж ирсэн талаар эмч ажиллагсад нь ам сайтай байдаг тухай мэдээлэл байна. 

АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДСӨН, АЖИЛ ҮҮРЭГ НЬ ӨӨРЧЛӨГДСӨН АЖИЛТАНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЕ

1. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч Н.Болдбаатар

11691

Н.Болдбаатар нь БГД-ийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийн сонгуульт ажилтан нэгэн аж.  Тэрээр 2016 оноос орон даяар хэрэгжсэн  “Элэг бүтэн Монгол” аян үндэсний хөтөлбөрийг хариуцан ажиллаж байсан нь нийслэлийн бусад дүүргүүдээс хамгийн муу үнэлгээ авч байсан ба мөн нийслэлийн хэмжээнд  зарлагдсан “Эрүүл иргэн” хөтөлбөрийн хүрээнд дүүрэг тус бүрт хуваарилсан 8.225.000 төгрөгийг тодорхой бус зарцуулсан,  тайлан тооцоог цаг тухайд нь өгөөгүй одоо хүртэл гэрээгээ дүгнүүлээгүй байгаа юм байна. Нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагаас эдгээр ажлын тайланг нэхэж, шаардсаар байгаа гэнэ. Энэ нь  Баянгол дүүргийн нийгмийн эрүүл мэндийн ажлын үзүүлэлтийг муу дүн авахад нөлөөлж байгаа талаар ярьж байсан.   Н. Болдбаатар нь 2013 онд АШУҮИС төгссөнөөс бусад нарийн мэргэжлийн үнэмлэх, эмчлэх эрхийн лиценз зэрэг эмнэлгийн холбогдох бичиг баримт үгүй гэнэ.

2.  Мэс заслын тасгийн Эрхлэгчээр ажиллаж байсан Ж.Хуягбаатар

11690

 Ж.Хуягбаатар олон удаагийн үйлдлээр Мэс заслын тасагт хагалгаанд орсон үйлчлүүлэгчдээс 100 000 төгрөг авч байсан нь баримтаар тогтоогджээ. Тэрбээр өмнөх удирдлагын зөвшөөрлөөр үйлчлүүлэгчдээс мөнгө хурааж байсан, хуримтлал үүсгэх, тасаг тохижуулах нэрийн дор хууль бусаар хураасан мөнгөө зарцуулсан, мөн халдвар хамгааллын дэглэм зөрчиж тусламж үйлчилгээний доголдол гаргасан, үүрэг даалгавар биелүүлэгүй зэрэг үндэслэлээр ажлаас халагдсан ч шүүхийн шийдвэрээр мэс заслын эмчийн ажлаа хийж байгаа гэнэ. Ж.Хуягбаатар мөнгө авч байсан, хуримтлал үүсгэж байсан, хураасан мөнгөө баримтгүй зарцуулсан тухайгаа прокурорын дүгнэлт үйлдэхэд  “ҮНЭН” хэмээн хүлээн зөвшөөрсөн  баримтууд байдаг юм байна.

3. Ахмадын эмнэлгийн  тусламж үйлчилгээ хариуцсан орлогчоор ажиллаж байсан Ж.Эрдэнэбат

11692

З.Балдандугар даргыг ажил авах үед Ж.Эрдэнэбатын хариуцан ажиллаж байсан Ахмадын эмнэлэг нь ус алдсан, лифт нь гацсан, агааржуулалтын хоолой ажиллахгүй байгаа зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх наад захын аюулгүй байдал зөрчигдсөн объект байсанд, зөрчлийг арилгах талд үүрэг даалгавар өгчээ. Тэрээр үүрэг даалгавар биелүүлэхгүй, шалтаг тоочин бодит байдалтай эвлэрсэн үйлдэл гаргаж байсанд ажлын байрыг өөрчлөх, Амбулаторийн эмчээр ажиллуулах тушаал гаргасан байна. Мөн Ж. Эрдэнэбат  нь эмнэлэгт өдөр тутам хэрэглэгддэг ЭХО аппаратыг хувийн зорилгоор хувьдаа ашигласан, шаардлага биелүүлэхгүй 33 хоног аппарат авч явсан ноцтой үйлдэл гаргасан тул ажлаас нь халжээ. Тэрээр одоо шүүхийн шийдвэрээр эргэн ажилдаа орж Ахмадын эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан даргаар ажиллаж байгаа юм байна.  Ж. Эрдэнэбат дээрх ноцтой үйлдэлээ ухамсарласан байдал үгүй ажлаа хийж байгаа талаар ЭМТ-ийн дарга З.Балдандугар ярьсан байдаг.

Баянгол дүүргийн ЭМТ-ийн дарга З.Балдандугар хэлэхдээ:  “Зарим ажилтаны ажлын байр, албан тушаалыг бууруулсан үйлдлийг 30 ажилтан болгон нийгэмд таниулж, өдөр тутам сөрөг ухуулга хийхийг оролдох, үнэнг хэт харлуулах гэсэн оролдлого нь хэвийн ажлаа хийж байгаа бусад ажилчдад цухалдал үүсгэж, тэвчээрийг нь барж байна. Баянгол ЭМТ нь 396 эмч, ажиллагсадтай. 2019 оны 12 дугаар сард байгууллагын давсан орлогыг олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан 286 эмч ажилчдад тэнцүү хувирлах, олгох шийдвэрийг гаргасан. Энэ нь ажилчдын нийгмийн асуудлаа шийдэхэд тодорхой хэмжээний дэмжлэг болсон гэж боддог. Өмнөх удирдлагын үед  энэхүү давсан орлогыг цөөн тооны хэсэг бүлэг хүмүүс хуваан авч байсан байдаг. Гэтэл энэхүү тэгш хувиарласан мөнгөн урамшууллыг ганц өөртөө олгосон мэтээр гуйвуулж, мэдээллийн хэрэгсэлээр цацсан явдалд ЭМТ-ийн эмч ажилчид бид харамсаж байна” гэжээ.

FACT.MN

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.