АТГ-аас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болгосон. Тэдгээрийн дундаас нэлээдгүй хүмүүсийн ХОМ олон нийтийн анхаарлыг татаж, нүдийг нь бүлтийлгэж, чихийг нь дэлдийлгэж байна. Тухайлбал, УИХ-ын 2020 оны сонгуулийн 25 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшигч, “Утааны эсрэг аав ээж” ТББ-ыг үүсгэн байгуулагч Ц.Пүрэвхүүгийн жилийн орлого 93 сая төгрөг, гэр бүлийн орлого 173 сая 250 мянган төгрөг байна.
Мөн 448 сая 800 мянган төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц нэг, зуслангийн байшин хоёртой аж. Автомашины хувьд суудлын Lexus HS200 нэг, Toyota Rav-4 нэг, жийп болон туулах чадвар өндөр Toyota Land cruiser нэгтэй байна.
Эдгээрийг 134 сая төгрөгөөр үнэлсэн байгаа юм. Түүнчлэн 101 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын адуу нэг, хонь арав, 13 саяар үнэлэгдэх газар эзэмших эрх болон 51 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчээ. Тэрээр сонгуулийн сурталчилгааны ажлаа эхлүүлэхдээ олон нийтээс хандив туслаж гуйсан.
Ингэхдээ сандал ширээ, компьютер, зурагт, чанга яригч, портер машин зэргийг тусламжаар авахаа илэрхийлж байлаа. Гэвч түүний хөрөнгө орлогын мэдүүлгийн харсан иргэд үнэн зөвөөр өрсөлдөхгүй хэмээн ихэд шүүмжилж байгаа аж. АТГ-аас хөрөнгийг нь ил болгоогүй бол түүний худал үгэнд хууртаж сонголт хийх байж хэмээн Чингэлтэйчүүд ярьцгааж байна.
Д.Сүрэн
Эх сурвалж: unen.mn
Сэтгэгдэл