Энэ цагийн сонголт: Коронавирусгүй сурталчилгаа


Энэ цагийн сонголт: Коронавирусгүй сурталчилгаа

 

Коронавируст халдварын цар тахлын тархалт дэлхий нийтэд нэмэгдэж, өвчлөл, тохиолдлын тоо эрс өссөөр байгаа энэ цаг үед зарим нэр дэвшигчид өөрсдийн танилцуулгаа цахим хэлбэрээр хүргэж эхэллээ.

УИХ-ын сонгуулийн 28-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшиж буй Э.Батшугарын цахим сэтгүүл мөн энэ хариуцлагатай цаг мөчид сонгогч иргэдийн хүртээл болоод байна.

Энэхүү сэтгүүлээс түүний ажил, амьдралын түүх намтартай дэлгэрэнгүй танилцахаас гадна

Цахим сэтгүүлийн давуу тал нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, орон зай цаг хугацаанаас үл хамааран үзэх боломжтойгоос гадна нэр дэвшигчийн уулзалтанд очих боломжгүй иргэдэд маш зөв шийдэл болж өгчээ. Түүнчлэн уулзалтад нэг удаа ирээд буцахаас илүүтэй олон дахин үзэж нягтлан тунгааж, сонгогчид зөв сонголтоо хийхэд дөхөм болох учиртай юм. Хамгийн гол нь цар тахлаас болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлог билээ.

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг баталсан. Энэхүү журамд нийцүүлэн уг сэтгүүлийг нэр дэвшигчийн зүгээс сонгогч олондоо хүргэж байгаа юм байна.  

Та цахим сэтгүүлийг ЭНД ДАРЖ үзнэ үү.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.