Хуульч, эрх зүйч 50 залуу МАН-д элслээ


 

Хуульч,  эрх зүйч мэргэжилтэй энэ чиглэлээр суралцаж буй  50 залуу өнөөдөр  МАН-д элсэж батлахаа гардаж авлаа. Намын батлахыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан  гардуулж өгөв.
Тэд дөрвөн сарын өмнөөс МАН-д элсэх хүсэлтээ   тавьж, шударга ёсны төлөөх тэмцэлд эвлэлдэн нэгдэхээ илэрхийлсэн  ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдрийг хүртэл хойшилсоор иржээ.
Хуульч  залуучууд төрийг төвшитгөх, шударга ёсыг тогтоох үйлсэд  үзэл бодол, үнэт зарчмаараа эвлэлдэн нэгдэж МАН-д элсэж байгаад тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан талархал илэрхийлж, тэднийг нийгмийн уураг тархи хэмээн онцлов.
Мөн тэрээр  “Сонгуулийн сурталчилгаа өрнөж байгаа эдгээр өдрүүдэд шүүх засаглалаас гарч байгаа  шийдвэрүүд  нүдээ олж байна уу, цаг үеэ олж байна уу  үгүй юу гээд олон зүйл яригдаж байна. УИХ-ын гишүүний, нэр дэвшигчийн бүрэн  эрхээр хамгаалагдсан нэр дэвшигчийг  барьж, хорьж байгаа энэ цаг үед хуульч  залуучууд МАН-ын 200 гаруй гишүүд дэмжигчдийн эгнээнд үзэл бодол, үнэт зарчмаараа эвлэлдэн нэгдэж байгаа нь  шударга ёсны төлөөх үйл хэргийн  илрэл  юм”  гэв.
Тэрээр цааш нь “1990 оноос  хойшх  30 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ёстой  олон ажил байсан боловч улстөрийн нөхцөл  байдал, намуудын дотоод хагарал, зөрчилдөөнөөс болоод  хийж чадаагүй. Харин МАН өнгөрсөн  хоёр, гурван жилийн дотор нийгэм, улс орны өмнө тулгамдаад байсан асуудлуудыг эхнээс нь шийдвэрлээд явж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг  хоёр жилийн дотор   50 хувиар бууруулж чадсан гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцлов.
Намын батлахаа авсан залуу хуульч Б.Мөнхзаяа "МАН-д хүчээ нэгтгэж элсэж орох энэ өдрийг  удаан хүлээсэн. Өнөөдөр залуучууд улстөрийн сонголт хийж, шийдвэр гаргахад хэн нэгний цүнх баригч болох гэж байна  гэж шүүмжилдэг. Биднийг ч ингэж ярихыг үгүйсгэхгүй. Монголчууд залуучуудаа энэ юу хийж чадах вэ, өөрийгөө яая гэж байж юун улс орны хөгжлийн төлөө явах вэ гэх мэтчилэнгээр голдог.  Тэгсэн хэрнээ залуучууд юу ч хийхгүй байна гэж шүүмжилдэг. Улс орны хөгжилд  залуучууд бидний дуу хоолой,хүч зайлшгүй хэрэгтэй байгаа учраас бид өнөөдөр сайн дураараа МАН-д элсэж, батлахаа авч байна” гэлээ.
МАН-ын сонгуулийн штаб

Эх сурвалж http://www.info.mn

Хуульч, эрх зүйч 50 залуу МАН-д элслээ
Хуульч, эрх зүйч 50 залуу МАН-д элслээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.