Хариуцлагагүй ажилласан албан хаагчдыг зарлаж, арга хэмжээ авна


Хариуцлагагүй ажилласан албан хаагчдыг олон нийтэд зарлаж, арга хэмжээ авахыг санууллаа

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний хурал өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Шуурхай штабаас жижүүр гаргаж ажиллахыг холбогдох албаныханд  үүрэг болголоо. Тэрбээр “Өндөржүүлсэн бэлэн байдал зогсоогүй. Үйлчилгээний газруудын халдваргүйжүүлэлт, цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, иргэдэд амны хаалт, ариун цэврийг сайтар хангахыг уриалж ажиллах хэрэгтэй” хэмээгээд холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

 

Мөн үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэл дүүргийн удирдлагууд, харъяа газар хэлтсийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов. Түүнчлэн хариуцсан ажлаа хийхгүй байгаа албан тушаалтнуудыг олон нийтэд ил зарлаж, хуулийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн болон нутгийн захиргааны нийт албан хаагчдад санууллаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.