Тарваган тахлын сэжигтэй тохиолдол үжил хэлбэрийнх болох нь батлагдлаа


Говь-Алтай аймгийн Төгрөг суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагдлаа.

Тус аймагт 15 настай эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нас барсан.

Задлан шинжилгээний урьдчилсан дүнгээр тарваган тахал гэсэн онош гарсан байдаг. Тэгвэл эмгэг судлалын шинжилгээгээр цуглуулсан сорьцод ПГУ шинжилгээ хийхэд эерэг тодорхойлогдож, тарваган тахлын үжил хэлбэрээр нас барсан болох нь батлагдлаа. Үжил гэдэг нь идээрлүүлэгч нян цусаар бүх биед тархсанаас үүдсэн халдвар аж. 

Уг тохиолдлын 1-р хавьтлын 15 хүнийг тусгаарлаж, хяналтад авсан байгаа. Төгрөг, Бугат, Шарга суманд хөл хорио тогтоож, Говь-Алтай аймгийн ЭМГ, Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг голомтод ажиллаж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.