Румын улсын АТГ-ын дарга эмэгтэй эх орондоо амьд домог болж байна


Румын улсын АТГ-ын дарга Лауру Ковеш гэдэг 44 настай эмэгтэй эх орондоо амьд домог болж байна.
Тэрээр 2013 онд энэ албыг удирдсанаасаа хойш нийтдээ улсад 860 сая еврогийн хохирол учруулсан авилгалын 1170 хэргийг илрүүлж, 2000 гаруй төрийн өндөр дээд албан хаагчийг авилгалын хэргээр шоронд суулгасан байна.
Энэ нь амралтын өдрийг тооцохгүйгээр өдөр бүр нэг авлигачинд зохих ял шийтгэлийг нь хүлээлгэсэн тооцоо гарчээ.
Лауру Ковешийн барьсан авлигачдын дунд парламентын гишүүн, үе үеийн засгийн газрын сайд нар, агентлагийн дарга, муж хотын дарга, төрийн өмчит компанийн захирлууд оржээ. 2015 оны санал асуулгаар түүний удирдсан АТГ нь олон нийтийн хамгийн их итгэл хүлээсэн байгууллагаар шалгарчээ. Өнгөрсөн жил түүний авилгалын эсрэг тэмцлийг Франц улс үнэлж Хүндэт Легионы одонгоор шагнажээ.
Тэрээр сарын 3200 еврогийн цалинтай, ипотекийн зээлээр авсан 2 өрөө байранд амьдардаг гэнэ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.