Сүүлийн үед өндөр технологи хөгжиж байгаагаас газрын ховор элементийн эрэлт, хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байнаж нэрлэх нь бий. Тэгээд ч уг “аминдэм”-ийн гол худалдан авагчид нь өндөр технологи үйлдвэрлэгчид буюу хөгжингүй орнууд.
Түүнчлэн тус байгууллагын судалгаанаас үзэхэд дэлхий даяар жилд 124 мянган тонн газрын ховор элемент хэрэглэдэг бөгөөд 2012 он гэхэд энэ үзүүлэлт 180 мянган тоннд хүрч, 2014 онд хэрэгцээ бүр 200 мянган тонноос давсан байдаг ажээ. ороод байна. Паллади- Палладигийн үнэ сүүлийн 16 жилийн хугацаанд анх удаа алтны үнээс давж дэлхийн хамгийн үнэтэй металд тооцогдоод байгаа. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн арилжааны явцад паллади металын үнэ унц нь 1384 ам.долларт хүрсэн нь өмнөх арилжааны хаалтын ханшаас 1.9 хувиар өссөн үзүүлэлт юм. “Metal Focus”-ын судалгаанд дурдсанаар, палладигийн үнэ ирэх онд ч гэсэн өсөхөөр байгаа аж.
Кобальт-Газрын ховор элементүүдүүдээс хамгийн өргөн хэрэглэгддэг нь кобальт. Дэлхийн нийт кобальт олборлолтын дөрөвний нэгийг ухаалаг гар утасны үйлдвэрлэлд ашигладаг гэсэн тоо бий ч уг эрдэс нь цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, мөн ахуйн бичил хэрэгслийн гол түүхий эд. Сүүлийн үед кобальтын нийлүүлэлтийн өрсөлдөөн ширүүсээд буй. Австрали, АНУ болон Канад Улсад өнгөрсөн онд кобальтын ханш тонн тутамдаа 50 мянган ам.доллараас 75 мянган ам.доллар болж өссөний дараа эдгээр улсад энэ төрлийн төсөл хөтөлбөрүүд эрчимжээд буй. 2030 он гэхэд кобальтын эрэлт 30 дахин өснө гэж "Bloomberg New Finance Energy”-ийн судлаачид таамаглаж байна.
Родий- Автомашин үйлдвэрлэлд ашигладаг бас нэгэн чухал ховор метал бол родий. Ховор металын нэг родийн ханш 2016 оноос хойш 19 хувиар өсөөд байна. Родий нь палладийн хамт автомашины утаа шүүгчид хэрэглэгддэг. Улс орнууд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтаас үүдэн аж үйлдвэрийн салбарт родийгийн хэрэгцээ нэмэгдсээр байгаа юм. Одоогийн байдлаар родий олон улсын зах зээл дээр унци нь 920 ам.доллараар худалдаалагдаж байна. Родийг ихэвчлэн Өмнөд Африкаас олборлодог бөгөөд Мицубиши корпорацийн Лондон дахь төлөөлөгчийн газрын ховор металын стратеги судлаач Жонатан Батлерын хэлснээр родийн үнэ нэмэгдсэнд Хятад Улс голлох нөлөөг үзүүлж байгаа гэнэ. Хятадаас гадна Австрали, Энэтхэг, Малайз, Вьетнам, Тайланд, Бразил, Орос зэрэг улс газрын ховор метал олборлоход ихээхэн ач холбогдол өгч, экспортлох болжээ. Гэтэл монголчууд нүүрсээ яриад л сууж байна. АНУ-ын Геологийн судалгааны газрын мэргэжилтнүүдийн тооцоолсноор манайд 31 сая тонн газрын ховор элемент буюу дэлхийн нийт нөөцийн 16.77 хувь нь байх магадлалтай аж. Монгол Улсад газрын ховор элементийн томоохон таван орд, 246 орчим илэрц байх магадлалтайг шинжээчид тэмдэглэсэн байдаг. Гэвч манай оронд нарийвчилсан судалгаа хийсэн газар байхгүйтэй адил, баттай тогтоосон нөөц ч алга байгааг дотоодын геологчид ярьдаг.
Сэтгэгдэл