​Хойд Солонгост коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ


​Хойд Солонгост коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

 

Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон бүс нутагт бүртгэгдэж, нийтдээ 15.9 сая хүн өвчилж, 645 мянган хүн нас бараад байна. Дэлхийн улс орнуудаас БНАСАУ халдвар тархаагүй цөөн улсын тоонд багтаж байсан. Тэгвэл тус улсад өчигдөр коронавирусийн анхны тохиолдолд бүртгэгдсэнийг тухайн улсын төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ. Халдвартай нь батлагдсан хүний тухай мэдээлэхдээ, хоёр Солонгосын дунд дахь аж үйлдвэрийн цогцолбор хот болох Кейсон хотоор дамжиж, долдугаар сарын 19-ний өдөр Умард Солонгост хууль бусаар нэвтэрсэн хүн аж. Уг этгээдийг гурван жилийн өмнө  Өмнөд Солонгос руу оргон зайлсан гэж мэдээлжээ. Батлагдсан тохиолдлуудын хавьтлыг тогтоож, Кейсон хотод хөл хорио тогтоогоо байгааг мэдээлсэн байна.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ын тухайн этгээд нэвтэрсэн хилийн хэсгийг хариуцдаг цэргийн анги нэгжүүдэд шалгалт хийж, буруутай этгээдийг хатуу шийтгэх, харуул хамгаалалтыг чангатгах тушаал өгчээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.