“Лодонгийн Түдэвийн гудамж” хаана байдаг вэ?


Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 118 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Жамьян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар П.Гэндэнгийн гудамж хүртэлх 262 метр замыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, ХХ зууны манлай сэтгүүлч, төр нийгмийн зүтгэлтэн Лодонгийн Түдэвийн нэрээр нэршүүлэх шийдвэр гаргасан байдаг юм.

Мөн тус замыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 13 дугаар хуралдааны тэмдэглэлээр автомашингүй гудамж болгосон билээ. 

Ташрамд дурдахад, Улаанбаатар хотод  240 гаруй гудамж байгаагаас одоогоор 160 гаруйг нь нэршүүлээд байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.