Монгол Улсын экспортын 68 хувийг БНХАУ эзэлж байна


 

Монгол Улсын экспортын 68 хувийг БНХАУ эзэлж байна

 

Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар оны эхний долоон сарын байдлаар нийт экспортын 68 хувийг БНХАУ эзэлж байгаа гэх дүн гарчээ.

Түүнчлэн нийт импортын 35.2 хувийг, гадаад худалдааны нийт эргэлтийн 53.7 хувийг БНХАУ эзэлж байгаа гэсэн статистик үзүүлэлт гарсан байна.

Монгол Улс он гарснаас хойш дэлхийн 135 улстай худалдаа хийж гадаад худалдааны тэнцэл 6.7 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм.

Коронавируст цар тахлаас шалтгаалан ийнхүү гадаад худалдаа алдагдалтай гарлаа гэж судлаачид үзэж байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.