УБ-Сөүлийн өнөөдрийн тусгай үүргийн нислэг цаг агаарын улмаас саатаад байна


Онцгой Байдлын Ерөнхий Газраас УБ-Сөүл онгоц 08:40 цагт хөөрсөн тухай мэдээлсэн ч сая авсан мэдээллээр БНСУ-д цаг агаар муу байгаагаас шалтгаалан нислэг 17:00 хүртэл саатсан тухай Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас мэдээллээ. 

Тус онгоцоор 265 хүн иргэн эх орондоо ирнэ. Үүнээс,

  • бага насны хүүхэдтэй гэр бүл-53,
  • өндөр настан- асран хамгаалагчтай 35,
  • жирэмсэн- асран хамгаалагчтай 35,
  • эрүүл мэндийн шалтгаантай-27,
  • хөгжлийн бэрхшээлтэй-9,
  • бусад шалтгаантай-106 иргэн байна.

Тусгай үүргийн онгоц 17:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.