Газрын тосны газрын албан хаагчид их хэмжээний хөрөнгө нуун дарагдуулжээ


Авлигатай тэмцэх газраас төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Газрын тосны газрын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна. 

Шалгалтаар зургаан албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд мэдүүлээгүй, цалингийн орлогыг мэдүүлэхдээ үндсэн цалингаас шагналт цалингаа хасч мэдүүлсэн, гэр бүлийн гишүүдийн хөрөнгө оруулсан компани, хувьцааг мэдүүлээгүй, хадгаламж, харилцах данс, картын данс, бэлэн мөнгөний үлдэгдэл, мөн хүүгийн орлогыг мэдүүлээгүй зэрэг зөрчил гаргасныг тогтоожээ.

Авлигатай тэмцэх газраас Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнд албан бичиг хүргүүлснээр зөрчил гаргасан албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуульд заасан хариуцлагыг тооцуулсан байна.

Эх сурвалж: Chuhal.mn  http://chuhal.mn/r/10097


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.