ХИЛИЙН БООМТУУД РУУ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМ ТАВИНА


Аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд 2013-2015 онуудад зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбосон.

Энэ жил Дорнод аймгийн төвийг нийслэлтэй холбох Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд уг замын эхний 80 км авто замын хөдөлгөөнийг ашиглалтад оруулжээ. Тус замын ажил гүйцэтгэгч компаниудын хариуцлагагүй үйлдлээс болж олон жил үргэлжилсэн юм.

Дашрамд дуулгахад, 2015-2016 онд eлсын төсвийн хөрөнгөөр Дорнод аймгийн Хэрлэн сумаас Баянхошуу, Хавирга, Ульхан боомт чиглэлийн нийт 550 орчим км авто зам техник эдийн засгийн үндэслэл, авто замын зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэжээ. Ингэснээр цаашид хилийн боомтууд руу хатуу хучилттай замаар холбогдох  боломж бүрдэж байгаа аж.

Б.Сансар
olloo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.