УИХ-ын гишүүн Т.Доржханд УОК-ийн даргыг огцруулах шаардлага хүргүүллээ


 

 

Хөдөлмөрийн үндэсний намаас УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан ёсоор хүргүүлэхээр болсон тухайгаа мэдэгдлээ.

Тэрээр цар тахлын үед УОК-ын удирдлагуудын гаргасан шийдвэр оновчгүй, хүнлэг бус, хүний эрхийн мэдрэмжгүй байна. Дөнгөж төрсөн нялх биетэй эх ба нярай хүүхдийг коронавирусийн халдвар илэрсэн гэх шалтгаанаар өвлийн хүйтэнд дулаан хувцасгүй, халдвар хамгааллын аюулгүй байдлыг хангалгүй, хүний ёсны хүндлэл үзүүлэлгүй, ачаа бараа мэт тээвэрлэсэн нь байж боломгүй үйлдэл. Удаа дараа хариуцлагагүй байдал, ноцтой алдаа гаргасаар ирсэн УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатарыг огцруулахыг Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН)-аас шаардаж байна гэжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.