Аймшигт эмнэлгүүд . . .


Аймшигт эмнэлгүүд . . .1. "Nocton Hall" эмнэлэг

 

Англи улс Английн Агаарын Зэвсэгт хүчний цэргийн эмнэлэг "Nocton Hall" нь 1990 онд татан буугдсан ба тэнд үхсэн цэргүүдийн сүнс хаа сайгүй байдаг гэдэгт анличууд итгэдэг. Түүгээрээ ч уг эмнэлэг сүнс хий үзэгдлийн олон түүхтэй байдгийн нэг нь эмнэлгийг цэргийн эзэмшилд очихоос өмнө эзэмшиж байсан хүний хүүд хүчиндүүлж амиа алдсан зарц бүсгүйн сүнс байдаг гэнэ. Бүсгүйн сүнс яг нэг өрөөний нэг л орны толгой дээр гарч суугаад чангаар уйлдаг бөгөөд энэ аймшигтай бие зарсхийлгэм үзэгдэл үүрийн 4 цаг 30 минутанд болдог байна.

2. Хуучин "Tooele" эмнэлэг - АНУ, Юта

АНУ Энэ аймшиг нүүрлэж орхигдсон эмнэлэг үнэндээ Стефен Хааны "The Stand” телевизийн цувралд ашиглагдаж байжээ. Тэнд мөн л сүнс хий үзэгдэл гэх зүйлсийг харж, нуруу хүйт даам чимээг нь сонссон гэх хүмүүс олон байдаг.

3. Виллард хорьж эмчлэх газар

Виллард, Нью Йорк, АНУ Архаг Сэтгэл Мэдрэлийн Өвчтөнгүүдийн Виллард байр бол муу муухай зүйл шүглэсэн гэдгээрээ сүнс, хий үзэгдэл ангуучлагчдын дунд алдартай төдийгүй хамгийн дуртай газар нь билээ. Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүстэй харьцахдаа хүмүүс ихэд болгоомжилж, тэднээс зайгаа барьдаг. Тэгвэл галзуу өвчтэй хүний сүнс гэвэл хэр аймшигтай байх бол?... Түүгээр ч барахгүй энэ эмнэлгийн эргэн тойронд тэмдэглэгдээгүй маш олон булш байдаг байна.

4. Severalls Эмнэлэг

 

Colchester, Англи Эмч нарын өвчтөнүүдэд туршилт хийдэг байсан гэх аймшигт газар бол "Severalls" эмнэлэг. Сүнс, муу ёрын зүйлсийн арвин түүхтэй энэ газар нурах дөхсөн барилгын тоонд оржээ.

5. "Cane Hill" хоргодох байр

  

Лондон, Англи Энэ жагсаалтан дахь цөөхөн хоргодох байруудын нэг болох энэ газар бусдаасаа арай дээр бөгөөд санаатай тавьсан галд өртөсний улмаас хаагдаж, муу ёр шүглэсэн аймшигт газар болон үлджээ.

6. "Manteno" сэтгэл мэдрэлийн эмнэлэг

Manteno, Illinois Энэ эмнэлэгт жилд 8000-аас илүү өвчтөн эмчлүүлдэг байсан ба тэнд байх хугацаандаа өвчтөнгүүд цахилгаанаар цочроох эмчилгээг тогтмол хийлгэдэг байжээ.

7. Beelitz-Heilstatten

 

Бранденбург, Гярман Beelitz-Heilstatten нь 60 гаруй барилгаас бүрдэх асар том эмнэлэг билээ. Дайны үеэр хоргодох байр, кино хийх гэх мэт олон талаар ашиглагдаж байсан энэ эмнэлэгт Дэлхийн I Дайны үед Гитлер амьдарч байжээ.

8. "Tranquille" сувиллын газар

Kamloops, Колумба Энд ихэвчлэн сүрьеэ өвчтэй хүмүүс хэвтэн асаргаа хийлгэдэг байсан бөгөөд энэ газар маш олон кино, телевизийн шоунд чөтгөр шүглэсэн муу ёрын газраар гардаг.

9. "Trenton" Сэтгэл мэдрэлийн эмнэлэг

Trenton, New Jersey Нью Жерси –ийн сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн энэ эмнэлэг өвчтөнүүддээ шаардлагагүй мэс засал хийж, эмчилгээ хийх нэрийдлээр зөвшөөрөлгүйгээр эд эрхтэнийг нь авдаг байсан эмч нарын аймшигт түүхтэй юм. Тэнд үнэхээрийн сэтгэл хэрдхийлгэм аймшигтай буг чөтгөрийн гэмээр төрхтэй зүйл харсан гэх хүмүүс нэлээдгүй байдаг.

10. "Waverly Hills" сувиллын газар

Луисвилл, Кентаки 150 гаруй сүрьеэ өвчтөнтэй орхигдсон энэ эмнэлэг бол Америкийн хамгийн айдас төрөм газруудын нэг яах аргагүй мөн. Тэнд ажилладаг байсан сувилагчид нь өөрсдөдөө үр хөндөх мэс засал хийгээд дараа нь амиа хорлодог байжээ.

11. "Kings Park" сэтгэл мэдрэлийн төв

Kings Park, Нью-Йорк 1885 оноос үйл ажиллагаа явуулж 1996 онд бүрмөсөн хаагдсан "The Psych Center,” гэдгээр нь хүмүүс андахгүй энэ газрыг буг чөтгөр, сүнснүүдийн халуун цэг хэмээн цуурдаг. Жилээс жилд энд аймшгийн кино хийгчид, сүнс чөтгөр гэх зүйлстэй таарахыг хүсэгчид очих нь олширчээ.

12. "HH Richardson Complex"

Буфалло, Нью-Йорк Түүхийн дурсгалт газар болох энэ газрыг өөрчилж шинэчлээгүй удсаны улмаас удахгүй нурах аюул нүүрлээд байна. Хаалгаа бариад он удаан жил болсон энэ газраас хүмүүс "сүнстэй” хэмээн жийрхэж, энэ газрын буг чөтгөрийг харсан хэмээн баталдаг байна.

13. "Danvers" мужийн эмнэлэг

Danvers, Массачусетс Өвчтөнүүддээ үргэлж цахилгаанаар цочроох эмчилгээ албадан хийдэг байсан "Danvers" мужийн эмнэлэг 1992 онд хаагдсан ба адал явдал хайн тэнд очигсод болон ойр орчмын оршин суугчид нь тэнд нэг гэрэл байн байн гялс хийж, жаахан хүүхэд уйлж, хүмүүсийн хөлийн чимээ сонсогддог гэдгээр нь муу ёр шүглэсэн гэж итгэдэг.

14. "Beechworth" сэтгэл мэдрэлийн эмнэлэг

Викториа, Австрали Автралийн Викториа дахь "Beechworth" сэтгэл мэдрэлийн эмнэлэг нь 1200 гаруй өвчтөнтэй, тухайн цаг үедээ хамгийн томд тооцогдох эмнэлэг байжээ. Эмнэлэг нээгдсэн цагаасаа л өвчтнүүд учир битүүлэгээр хана руу орж алга болдог хэмээх ам дамжсан яриа гарах болсон байна. Энэ эмнэлэг нь 1867 оноос эхэлэн 1995 он хүртэл 128 жил үйл ажилгаагаа явуулжээ.

15. "Hartwood" сэтгэцийн эмнэлэг

Hartwood, Шотланд Маш том, аймшигтай, жихүүдэс хүргэм дундад зууны цайзыг шиг харагддаг "Hartwood" мэдрэлийн эмнэлэг нь 1895 онд баригдаж дуусжээ. 500 өвчтөн хүлээн авахаар зохион байгуулагдаж байсан бөгөөд 1901 онд 800 орчим өвчтөн хэвтэн эмчлүүлж байв. 1999 онд хаагдсанаас хойш бүрэн орхигдож айдас хүргэм газаруудын нэг болжээ.

16. "Trans-Allegheny" сэтгэл мэдрэлийн эмнэлэг

Вестони, Өмнөд Виржиния Вестоний Өмнөд Виржинияд байрлах "Trans-Allegheny" сэтгэл мэдрэлийн эмнэлэг анх 250 хүн хэвтэн эмчлүүлэхэд зориулагдан баригдажээ. Оргил үедээ 2400 гаруй өвчтөн хүлээн авч байсан энэ эмнэлэгт Америкийн түүхэн дэх хамгийн ноцтой хүн амины цуврал хэрэгтэн Charles Manson хэвтэж байсан байна.

17. "Припиат" эмнэлэг

Чернобил, Украйн Украйны Чернобильийн "Припиат" эмнэлэг эдгээр эмнэлгүүдийн нэгэн адилаар орхигдож, жихүүдэс хүргэм ертөнцийн төгсгөлийг санагдуулдаг газар болсон юм.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.