А.Отгонбаатар тайван жагсаалыг улс төржүүлсээр төрийн албан хаагч болоод чимээ алдрав


УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг зөвлөхөөрөө ажиллуулахаар тушаал гаргажээ. Түүнийг 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс уг албан тушаалд ажиллуулах саналыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хүргүүлсэн байна. Ийнхүү Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүний зөвлөхөөр ажиллах нь тодорхой боллоо.

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 20-нд болсон жагсаалд А.Отгонбаатар идэвхтэй оролцож, УОК, Эрүүл мэндийн яамны удирдлагуудыг огцрохыг шаардаж төв талбайд хамгийн эхэнд очсон.

Талбайд цугларсан олны дотор сайн дураараа очсон залуус их байсан ч энэ мэт намын харьяалалтай, ман-ыг турхирсан нөхдийн төлөөлөл ч нэлээдгүй байсанг эл үйлдэл гэрчлэх мэт. Жагсаал цуглааныг улс төржүүлэх гэж хичээсний үр дүнд төрийн албан хаагч болжээ. Дахиад л нэг амбиц хөөсөн нөхөр төрийн албаны суудалд сууснаар ард иргэдийн төлөө ажиллаж чадах уу гэдэг эргэлзээтэй. Нөгөө талаас дээрх явдал эрхийнхээ төлөө зогссон олон залуусын урмыг хугалж байгаа аж.


 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.