Нэгдүгээр сарын 26-ны өдөр улсын хэмжээнд 12,703 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 11 хүнээс халдвар илэрсэн.
- Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу гэр бүлийн гишүүн 5 хүнээс халдвар илэрсэн.
- Наркологийн төв эмнэлэгт 2 тохиолдол бүртгэгдсэн.
- СБД-ийн 1, 5 дугаар хороонд байрлах орон сууцанд өвчлөл гарсантай холбоотойгоор голомтын өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулахад хоёр хүнээс халдвар илэрлээ.
- Улаанбаатараас Ховд аймаг руу явж байсан автобусны зорчигчдоос хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн.
Сүүлийн 24 цагт 25 хүн эдгэрч гэртээ гарсан.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,667 болсон бол үүнээс 1,236 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 418 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 52, хөнгөн 362 байгаа" гэв.
Сэтгэгдэл