"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ'' ХХК-ийн 22 настай залуугийн амийг авсан техник энэ байв уу?


"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ'' ХХК-ийн 22 настай залуугийн амийг авсан техник энэ байв уу?

"Таван толгойн түлш" компанийн үйлдвэрт өчигдөр /2021.01.27/ ноцтой осол гарч нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тодруулбал, өглөөний 6:30 цагт СХД-т байрлах "Таван толгойн түлш" компанийн үйлдвэрийн Бутлах цехийн машиныг үйлдвэрийн ажилтан залуу цэвэрлэж байхад нь ажиллуулсны улмаас осол гарсан гэсэн мэдээлэл байгаа юм. Харин тус компанийн зүгээс энэ ноцтой асуудлын талаар одоо болтол ямар нэгэн тайлбар өгөхгүй байна. Үүний цаана аюулгүй ажиллагаа алдагдсан уу, хэн нэгний буруутай үйлдэл үү, санаатай юу санамсаргүй юу гэх мэтчилэн олон асуулт хариу нэхсээр байна. Олон нийтийн зүгээс уг асуудалд ''Тавантолгой түлш'' ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. 
Бутлах цехийн нүүрс холигч машины дүрс бичлэг мөн олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлснийг та бүхэнд хүргэж байна. Ийм аймшигт техникээс ямар ч хүн амьд үлдэхгүй нь тодорхой. Гэвч үүнийг болон болсон ослыг компанийн зүгээс нуун дарагдуулахыг оролдож байгаа нь өнгөрсөн хугацаанд хэвлэлүүдийн хуудаснаас мэдээллүүд устаж байгаагаас харж болох юм. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.