Цагдаа: АН-ын тамгыг Ц.Туваан нь хууль бусаар эзэмшиж байгаа гэх асуудлыг шалгаж байна


Цагдаа: АН-ын тамгыг Ц.Туваан нь хууль бусаар эзэмшиж байгаа гэх асуудлыг шалгаж байна 

УИХ-ын гишүүн Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаартай АН-ын тамгыг Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-аас хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. 

 

Гэтэл тэрээр тус хүчингүй болсон тамгыг ашиглаж, зарим албан тоотыг үйлдэж байж болзошгүй байгаа юм. Тухайлбал, өнгөрөгч сарын 29-ны өдөр УИХ-ын гишүүн Ц.Туваан хүчингүй болсон тус тамгыг ашиглаж "С.Эрдэнийг АН-ын гишүүнчлэлээс 8 жилийн хугацаатай хасах”  шийдвэр гаргасан байгаа юм. Харин Ц.Тувааны энэхүү шийдвэрийг АН-ын зарим гишүүд "хүчингүй тамга, тэмдэг ашиглаж байж эрүүгийн хэрэгтэн болчих вий” гэж түүнд анхааруулж байгаа юм.  

Тэгвэл өмгөөлөгч Г.Батбаяр нэгдүгээр сарын 25-ны өдөр "АН-ын тамгыг Ц.Туваан нь хууль бусаар эзэмшиж байгаа асуудлыг шалгаж өгнө үү” гэж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргажээ. Иймд тус цагдаагийн хэлтсээс " тус гомдол мэдээллийг хүлээн авч тоо бүртгэлийн 315 дугаарт бүртгэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа болох”-ыг мэдэгджээ. 

Цагдаа: АН-ын тамгыг Ц.Туваан нь хууль бусаар эзэмшиж байгаа гэх асуудлыг шалгаж байна
Эх сурвалж: isee.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.