31 хүнээс халдвар илэрч шинээр хоёр голомт үүсч улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,890 боллоо


31 хүнээс халдвар илэрч шинээр хоёр голомт үүсч  улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,890 боллоо 
Хоёрдугаар сарын 04-ний 11:00 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд шинээр 31/16960 хүнд шинжилгээ хийсэн/ хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 1890 боллоо.Шинээр хоёр томоохон голомт үүсссэний нэг нь Монгол шир үйлдвэр бөгөөд тус үйлдвэрийн 18 хүнээс халдвар илэрсэн. Хоёр тохиолдол нь нийслэлийн Амгалан амаржих газарт илэрсэн.

Улаанбаатар хотод одоогийн байдлаар 

  • GP Tower
  • Сүхбаатар дүүрэг дэх гутлын цех
  • Сонгино хайрхан дүүргийн супермаркет
  • Бэлхийн гудамж
  • Нүүдэлчин цайны газар зэрэг 20 гаруй идэвхтэй голомт байгаа юм.
Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах арьс ширний үйлдвэрийн 18 ажилтан болон Батлан хамгаалахын их сургуультай холбоотой 5 хүнээс халдвар илэрсэн.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 1,890 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 1,398 хүн эдгэрээд байгаа бол 479 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байгаа юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.