Тэрээр "Цахим шилжилт-Цахим үндэстэн” уриалга гаргаж буйгаа мэдэгдлээ. "Бид замын түгжрэлээс эхлээд эмнэогийн үйлчилгээ, төрийн бүх үйл ажиллагаанд илүү оновчтой системийг хэрэглэж болохгүй гэж. Энэ мэтээр олон асуудлыг цахимаар шийдэх боломжтой буй”-г онцлов.
Идэвхитэй амьдралын хэв маягт шилжихэд технологийн шинэчлэл чухал. Төрийн үйлчилгээг яаж шат дамжлаггүй, хүнд сурталгүй, уялдаа холбоотой, хүнээс хамааралгүй болгох вэ. Эмнэлэгт хэвтэхийн тулд хүнтэй уулздаггүй, газрын асуудал хөөцөлдөхийн тулд хүнтэй уулздаггүй болох хэмнэл рүү шилжих. Ингэж чадвал төрийн хүнд суртал буурна, орон тооны давхардал арилна” гэлээ. Цахим үндэстэн болохын тулд гурван жилийн турш тасралтгүй ажиллах хэрэгтэй байна.
Тэрээр, "Өнөөдрөөс эхлэн 100 хоногт багтаан төрийн 592 үйлчилгээг цахимжуулна. Төрийн албан хаагчийн ажлыг 20-35 хувиар багасгана. Төрийн албан хаагч болон иргэдийг цахим системтэй харьцахад нь туслах E-Mongolia Academy-г байгуулна” гэдгээ мэдэгдлээ.
Цахим үндэстэн болохын тулд гурван жилийн турш тасралтгүй ажиллах хэрэгтэй. Цахим шилжилт туйлын чухал тул Цахим хөгжлийн яам байгуулах хэрэгтэй. Цахим хөгжил нь нэг салбар бус бүх салбарын асуудал. Хаврын чуулганаар "Хувь хүний өгөгдөл аюулгүй байдлын тухай хууль"-ийг өргөн барьж батална. Цахим шилжилтэд манлайлан оролцож буй банк, үүрэн телефоны операторуудад баярлаж буйгаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газар ирэх 7 хоногт "COVID-19”-ийн цар тахлыг даван туулах төлөвлөгөөг олон нийтэд танилцуулахаа мэдэгдлээ. Энэхүү төлөвлөгөөнд цар тахлын хүнд үед амьдралын идэвхтэй хэв маяг руу хэрхэн шилжих гэдгийг тусгасан байна. Хязгаарлалт хийлээ гэхэд хугацааг урьдчилж, зарлах боломжийг судалж байна. Үүнд төлөвлөөд бизнес эрхлэгчид ажлаа зохицуулна гэв.
Сэтгэгдэл