Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн "23 Стормс" багийн тоглогч Т.Их-Уул, ОТИС-ийн сагсан бөмбөгийн тоглогч Х.Цогтсайхан нар харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан.
Баянзүрх дүүргийн 25-р хороонд хоёр хүн нас барсан гэх дуудлага мэдээллийг эмнэлгийн байгууллагаас шөнийн 03:00 цагийн орчимд ирүүлсэн байна. Хэргийн газарт тавуулаа байсан бөгөөд хоёр нь амь насаа алдсан. Одоогоор хэргийн газарт байсан гурван хүнээс мэдүүлэгч авч байна гэсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагаас өглөө. Тухайн харамсалтай үйл явдал болсон шөнө БЗД-ийн 25 дугаар хороонд байрлах "Шинэ Дөл” хотхонд болсон бөгөөд тавуулаа архи согтууруулах ундаа ууж, талийгаачид цахилгаан шатаар буух үед нэгийгээ хутгалжээ. Улмаар яаралтай түргэн тусламжийн эмч нар ирээд үзлэг хийж талийгаач Х.Цогтсайхан амиа алдсан гэдгийг хэлсний дараа Т.Их-Уул байрны 15 давхар луу гаран үсэрчээ.
SCANDAL.MN
Сэтгэгдэл