Монголбанк 300 сая төгрөгийн тендер зарласан талаар Шилэн Цогоо өөрийн цахим хуудсаараа олон нийтэд ил болгосон. Тэрээр Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг гүйлтийн цана, уугаа хоёр толгойт булчин хөгжүүлэх зориулалттай фитнессийн тоног төхөөрөмж авахаар 300 сая төгрөгийн тендер зарласан гэсэн юм.
Гэвч Б.Лхагвасүрэн Монгол банкны нэр дээр тендер зарласан бөгөөд аж ахуй нэгжүүдийг гуравдугаар сарын 4-н гэхэд материалаа ирүүлсэн байхыг шаарджээ.
Цар тахлын үеүүдэд иргэд, аж ахуй нэгжүүд хүнд хэцүү нөхцөл дунд байгаа. Хэрэглээний зээл, болон бусад төрлийн зээлийн хүүг бууруулах арга зам хайж, иргэдийн амь амжиргааг бодолцох ёстой Монголбанкны Ерөнхийлөгч энэ мэт өөрийн аминч үзлээр цаг үетэйгээ нийцэхгүй зүйлсэд хөрөнгө мөнгө зарцуулж байгаадаа тайлбар хийхийг Б.Лхагвасүрэнгээс шаардаж байна.
Сэтгэгдэл