Авто тээврийн үндэсний төвөөс зарласан тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдаа гурав дахь өдрөө үргэлжиллээ.
Уг дуудлага худалдааны эхний өдөр 427 сая төгрөгийн үнэ хүрсэн 0001 УАР дугаарын зохих үнэ төлөгдөөгүй учир зарагдаагүй байна.
Дуудлага худалдаанд оролцогчид дэнчин 50 мянган төгрөг төлж auction.transdep.mn сайтаар оролцдог ба хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болдог.
Худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлөн, "Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгааждаг юм.
Хоёрдугаар сарын 15-нд эхэлсэн дуудлага худалдаагаар нийт 60 дугаар үнэлэгдээд байгаагаас ердөө 10 орчим нь зарагджээ.
Одоогоор нийт үнэлэгдээд буй дугааруудаас үнийг нь төлж, гэрээ байгуулан зарагдсан хамгийн өндөр үнэтэй дугаар нь 16 сая төгрөг хүрсэн байна.
Дуудлага худалдаагаар үнэлэгдсэн ч зарагдаагүй дугааруудыг дахин хуваарь гарган дуудлага худалдаагаар зарна гэж АТҮТ-өөс мэдээллээ.
Өнөөдрийн дуудлага худалдаагаар гэхэд 0003 УАР дугаар 121 сая төгрөгийн үнэ хүрээд байгаа юм.
Эх сурвалж: Gogo.mn
Сэтгэгдэл