Цар тахлын үед ХААН Банк харилцагчдадаа банкны үйлчилгээг тасралтгүй хүргэх үүднээс иргэд өмнө нь зайлшгүй салбар нэгжид хандан авдаг байсан зарим үйлчилгээг зайнаас үзүүлж байгаа билээ. Тухайлбал, өмнө нь хадгаламж барьцаалсан онлайн зээлийг харилцагч салбар нэгжид нэг удаа хандан гэрээнд гарын үсэг зурснаар авдаг байсан. Тэгвэл цахимаар хүсэлт илгээн хадгаламж барьцаалсан онлайн зээл авах боломжтой болсон.
Хадгаламж барьцаалсан онлайн зээл авах хүсэлтэй иргэд өөрийн банканд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа дараах бичиг баримтыг хавсарган onlinegeree@khanbank.com хаяг руу имэйлээр ирүүлнэ.
1. Хадгаламж барьцаалсан зээл авах тухай гараар өргөдөл бичиж зургийг нь авах (дараах мэдээллийг заавал оруулсан байх, тод гаргацтай бичих)
2. Цахим үнэмлэхний зураг (урд, ард талын зургийг бүтэн авах),
3. Цахим үнэмлэхээ тод харагдахуйц барьж авахуулсан селфи зураг
Таны хүсэлтийн дагуу банкны ажилтан холбогдон танин баталгаажуулалт хийх бөгөөд Хадгаламж барьцаалсан онлайн зээлийн гэрээ байгуулагдсан даруй таны өргөдөл дээрх утасны дугаарт мессежээр мэдэгдэнэ. Ингэснээр та интернэт банк болон Khan Bank аппликэйшний ЗЭЭЛ цэсийг ашиглан онлайнаар зээл авах боломжтой болох юм. Иргэдийн хүсэлтийг ажлын өдрүүдэд 09.00-18.00 цаг хүртэл хүлээж авах бөгөөд 14.00 цагаас хойш ирсэн хүсэлт дараагийн ажлын өдөр шийдвэрлэгдэх болохыг анхаарна уу.
Хадгаламжийн дансны бодит үлдэгдлийн 90 хувь хүртэлх дүнгээр та зээл авч болох хэдий ч нэг хадгаламжийн хувьд олгох боломжит дээд хэмжээ нь одоогоор 10 сая төгрөг байна.
Дараах хадгаламжийн дансыг барьцаалан онлайнаар зээл авах боломжгүйг анхаарна уу.
Хэрэв танд асууж тодруулах зүйл гарвал Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утас болон ХААН Банкны албан ёсны цахим хаягт хандана уу.
Сэтгэгдэл