2017 онд жилийн 18 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 15, 2018 онд 12 хувь болгон бууруулсан бол энэ оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон бууруулсан билээ.
Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах ажлын хүрээнд 2017 онд жилийн 18 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 15, 2018 онд 12 хувь болгон бууруулсан бол энэ оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон бууруулсан билээ.
Гэвч бага хүүтэй зээлийг зөвхөн 12 сар хүртэлх хугацаагаар тэтгэврийн зээл авч буй ахмадуудад олгож байсан учраас тэтгэвэр авагчдаас урт хугацаатай зээлийн хүүг бууруулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан юм.
Иргэдээс ирсэн хүсэлтийг харгалзан аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 18 хувийн хүүтэй олгож байсан зээлийн хүүг 15.6 хувь болгон бууруулахаар боллоо. Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сараас зээлийн хүүг дахин 2.6 пунктээр бууруулж, 13.0 хувь болгохоор арилжааны банкуудтай харилцан тохиролцлоо. Энэхүү арга хэмжээнд нийт 417.7 мянган тэтгэвэр авагчид хамрагдах боломжтой юм. Харин 12 сар хүртэлх хугацаатай зээлийн тухайд 10 хувийн хүүтэйгээр олгох ажлыг үргэлжлүүлнэ.
Өөрөөр хэлбэл, 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг иргэн 24 сарын хугацаагаар зээл авахад 15.6 хувийн хүүтэй үед 194.3 мянган төгрөгийн, 13 хувийн хүүтэй үед 387.4 мянган төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх тооцоо гарч байгаа юм.
Сэтгэгдэл