Халдвартын клиникт эмчлэгдэж байсан коронавирусийн халдвартай нэг иргэн нас баржээ


 Халдвартын клиникт эмчлэгдэж байсан коронавирусийн халдвартай нэг иргэн нас баржээ

ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт эмчлэгдэж байсан нэг хүн эндсэн болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

 

Тэрбээр "Тухайн хүний биеийн байдал нэн хүнд байсан бөгөөд 2021 оны хоёрдугаар сарын 14-нд онош батлагдсан. Халдвартын клиникт ирэх үедээ биеийн байдал нь маш хүнд ирж хэвтсэн бөгөөд биеийн байдал нь нэн хүнд байж байгаад хоёрдугаар сарын 17-ны өдрийн 12:56 цагт нас барлаа. 

Талийгаач хавсарсан, үсэрхийлсэн хавдартай, хавдрын хордлого, уургийн дутагдал, тураал, олон эрхтэний үйл ажиллагааны алдагдлаар нас барсан. Онош нь ходоод, бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар, элэг тунгалагийн булчирхайн үсэрхийлсэн хавдар, коронавирусийн халдвар хүндэвтэр явцтай байсан" гэдгийг хэллээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.