ҮАГ: Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөгөөр тогтоолоо


 ҮАГ: Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөгөөр тогтоолоо

Үндэсний аудитын газраас 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон талаар мэдээлэл хийлээ. 

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө аудитын байгууллагаас сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтооно хэмээн заасан байдаг. Энэ дагуу ҮАГ-аас сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосноо танилцууллаа. 

Үндэсний аудитын дөрөвдүгээр газрын дарга Я.Самбууням "Төрийн аудитын байгууллагаас Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөгөөр тогтоосон. Энэ дүнг тогтоохдоо холбогдох хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, өрхийн болон сонгогчийн тоо зэрэг шаардлагыг харгалзан үзсэн" гэлээ. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.