"Оюутолгой" ХХК 649.4 тэрбум татварын алданги, торгуулиа төлж эхэллээ


"Оюутолгой" ХХК 649.4 тэрбум татварын алданги, торгуулиа төлж эхэллээ

 

Татварын алба "Оюутолгой” ХХК-ийн 2016-2018 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсныг татвар төлөгч эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан болно.
Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 50 дугаар зүйлд татварын өрд тооцох хугацааг тодорхойлсон бөгөөд мөн энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 51 дүгээр зүйлийн 51.2-т тус тус заасны дагуу нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 649.4 тэрбум татварын өрийг төлүүлэхээр Татварын албанаас улс, орон нутгийн төсөвт төлөх хоёр нэхэмжлэхийг 2021 оны 02 дугаар сарын 10, 19-ны өдөр тус тус татвар төлөгчид хүргүүлсэн.
Нэхэмжлэхийн дагуу "Оюутолгой” ХХК нь  2021 оны 02 сарын 25-ны өдөр эхний 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршууллаа.
Татвар төлөгчийн татварын актад гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлэсний дараа татварын орлогыг холбогдох төсөвт шилжүүлэх журамтай болно.
 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.