Канад улс 178 сая тун вакцин захиалжээ


Канад улс 178 сая тун вакцин захиалжээ

 

Дэлхийн хэмжээнд 116 улс "COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтын хүрээнд 312 сая тун вакцин ашиглаад байна. Өдөрт дунджаар ашиглаж буй вакцины тун хэмжээ найман сая хүрчээ.

Улс орнууд нийт 9.6 тэрбум тун вакцины захиалга өгсөн байна. Энэ нь дэлхийн нийт хүн амын тэн хагасыг вакцинжуулахад хүрэлцэх тоо юм. Хэдий тийм боловч вакцины нийлүүлэлт хөгжингүй орнуудад давамгайлж байгаа аж. Канад улс гэхэд "Pfizer”-аас 76 сая тун, "Moderna”-аас 44 сая тун, "AstraZeneca”-аас 20 сая тун, "Johnson & Jonhson”-оос 38 сая тун вакцин авах захиалга хийжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.