Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 15 дугаар хуралдаан болж Улаанбаатар-Дархан-Улаанбаатар хооронд зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийх асуудлаар хэлэлцэж тодорхой шийдвэр гаргажээ.
-Дарханд өнөөдрийн /2021/03/09/ байдлаар нийт 1356 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Үүнд: Улаанбаатар хотоос ирсэн 1177 иргэн, бусад орон нутгаас ирсэн 179 иргэн багтаж байна.
-Шарын гол, Орхон, Хонгор сумд руу орох, гарах замуудад шалган нэвтрүүлэх байнгын хяналтын 5 постод нийт 21 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Үүнд: Цагдаагийн газраас 8, Онцгой байдлын газраас 7, Эрүүл мэндийн газраас 2, бусад байгууллагаас 4 хаагч ажиллаж байна. Тэд тус хугацаанд хяналтын постоор нэвтэрсэн Онцгой комиссын зөвшөөрөлтэй нийт 1687 иргэн, 850 тээврийн хэрэгслийг бүртгэж нэвтрүүлжээ.
- Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлд явж буй 79 автомашинтай 254 иргэн, Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг руу явж буй 111 автомашинтай 206 иргэн нийт 190 тээврийн хэрэгсэлтэй 460 иргэн аймгийн төвөөр дайран өнгөрөх үед теле хяналтын камераар хяналт тавьжээ.
- Дарханаас Улаанбаатар хот болон бусад аймаг хот руу явсан нийт 83 тээврийн хэрэгсэлтэй 224 иргэнийг постоор бүртгэж гаргажээ. Мөн Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутгаас ирсэн нийт 181 тээврийн хэрэгсэлтэй 316 иргэнийг Дархан-Уул аймагт бүртгэж нэвтрүүлжээ.
- Аймгийн хэмжээнд нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах болон замын хөдөлгөөнийг зохицуулах эргүүл, хяналт шалгалтаар нийт 14 чиглэлд 31 алба хаагч батлагдсан хуваарийн дагуу заасан цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байна.
- Дархан суманд өдрийн цагаар 6 цэгт 6 алба хаагч, шөнийн цагаар 6 цэгт 6 алба хаагч, замын хөдөлгөөнт эргүүлийн 1 автомашинтай гудамж замд хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэж байна.
- Алба хаагчид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах хугацаандаа нийт 422 тээврийн хэрэгсэл шалгаж зөрчилтэй явсан 126 жолоочид 3.380.000 төгрөгийн торгууль оногдуулж 89 жолоочийн зөрчлийг газар дээр нь засуулан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 зөрчлийг илрүүлж, замын хөдөлгөөнд оролцож байсан 320 жолоочид хөл хорионы дэглэмийг мөрдөх талаар санамж, зөвлөмж өгчээ.
- Аймагт үйл ажиллагаа явуулж буй 3 гурилын үйлдвэрт буудайн үлдэгдэл нийт 51066тн, хивэг 662тн үлдэгдэлтэй байна.
- Өнөөдрийн байдлаар хүнсний хангамж тооцоход малын мах 14.07 /дайвар оруулсан/, гурил, гурилан бүтээгдэхүүн 1375.7 /буудайн хэмжээг гурилд шилжүүлсэн/, сүү, сүүн бүтээгдэхүүн 7.28, төмс 195.6, хүнсний ногоо 234.09, будаа 23.71, тос 38.78, элсэн чихэр 64, давс 35, өндөг 0.32, цэвэр ус 1.36, цай 0.8 хоногийн нөөцтэй байна.
- Хот хооронд хүнс тээвэрлэгч нийт 93 жолоочийн гар утсанд Clix GPS систем суулгажээ.
- Мэргэжлийн хяналтын газраас Ерөнхий боловсролын 4 сургууль, 1 дотуур байр, 4 цэцэрлэг, 1 хүнсний дэлгүүр, 1 хүнсний үйлдвэр, 1 бүжгийн клуб, өргөө кинотеатр, 4 хоолны газар, 3 дэн буудал, 5 сүм хийд зэрэг нийт 25 объекыг хяналт шалгалт хийжээ. Хяналтаар 55 зөрчил илрүүлж, 8 алдаа дутагдлыг арилгах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.
- Стандарт хэмжил зүйн хэлтсээс улсын байцаагчийн гаргасан зөвлөмжийн хүрээнд 7 цахилгаан барааны дэлгүүрийн халдвар хамгааллын дэглэмд хяналт шалгалт хийн 5 зөрчил илрүүлж, 4-ийг нь газар дээр нь арилгуулж ажиллажээ.
Сэтгэгдэл