Булган аймгийн Орхон сумын нутагт H.Porter маркийн автомашин онхолдож 1 хүний амь нас хохирчээ


Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 490 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 377 дуудлагыг хүлээн авч шалгалаа.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирч, 5 хүн гэмтэж, нийслэлд 9 хүн бэртэл гэмтэл авсан ба эдгээрийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 5, мөргөлдөх хэлбэрээр 18, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 осол тус тус бүртгэгдсэнийг тус албанаас шалгаж байна.

Мөн цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй амралтын өдрүүдийн дугаарын хязгаарлалт, хөдөлгөөн зохицуулалтад нийт 320 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэсэн ба Нарантуул ОУХТ, Дүнжингарав зэрэг томоохон захаас бусад замуудад хөдөлгөөний ачаалал сийрэг, хэвийн үргэлжилсэн бөгөөд иргэдээс үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад талархал илэрхийлж байлаа.

Түүнчлэн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчлийг илрүүлэн саатуулж ажиллалаа.

Ноцтой зам тээврийн хэргээс дурдвал:

Булган аймгийн Орхон сумын нутаг, шороон замд H.Porter маркийн автомашин онхолдож 1 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн,

Хөвсгөл аймгийн “Хүрэн хад” гэх газар асфальтан замд T.Corolla Rumion маркийн автомашин онхолдож, 1 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн хэргийг тус тус харьяа аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

 Тээврийн цагдаагийн алба


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.