МАХН-ын гүйцэтгэх товчооны хэвлэлийн хурлын үеэр тус намын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр МАХН сүүлийн 10 жилийн хугацаанд хууль, шүүхийн байгууллага, тэдгээрийн ажилтнууд Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчдөг тухай удаа дараа баримттайгаар мэдэгдэж энэ бусармаг ажиллагааг таслан зогсоохыг тууштай шаардсаар ирсэн юм. Гэхдээ МАХН хууль, шүүхийн байгууллагад ажиллагсад бүгдээрээ Үндсэн хууль бусад хууль тогтоомжийг зөрчдөг хэмээн тэдгээр байгууллагад ажиллагсадыг бүгдийг нь хавтгайруулан шүүмжилдэггүй бөгөөд харин тэнд МАНАН-гийн тодорхой даалгавартайгаар томилогдсон этгээдүүд энэхүү хууль бус үйл ажиллагаа явуулдагийг нэртэй нь тодорхой баримттайгаар илчлэн олон түмэнд мэдэгдэж байсан.
Мөн Түүнчлэн "ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-д учир битүүлэг айлчлал хийж 20 сая
доллар ачиж ирлээ”гэсэн мэдээлэл хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж
байсан.
Үүний хариуд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх: Ерөнхийлөгч, хуучин
Ерөнхий сайд нарын дунд зөрчил үүсээд байгаа энэ зөрчилтэй үед ҮАБЗ хууль бус
үйл ажиллагаа хийхгүй. Хил хамгаалах гааль, тагнуул, цагдаа бүгд Засгийн газрын
байгууллагууд. Энэ байгууллагуудыг даваад их хэмжээний мөнгө оруулж ирэх
боломжгүй” гэж мэдэгдэж байсан.
Энэ бүхнээс дүгнэхэд дээр дурьдагдсан байгууллагын удирдлагуудын хууль бус
үйл ажиллагааг ҮАБЗ-ийн ажлын алба мэддэг атлаа хууль, хяналтын байгууллагаар
шалгуулдаггүй, эсхүл дээрх байгууллагуудын эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга гүтгэж байна гэсэн таамаглал өөрийн эрхгүй
төрүүлж байна гэлээ.
Иймд хууль, шүүхийн
байгууллага, ҮАБЗ-ийн үйл ажиллагааг хуулийн дагуу шударга байлгах үүднээс
шаардлага хүргүүлж дарахгүйгээр цааш шийдэж өгөхийг хүсэв.
Сэтгэгдэл